ЭМШУИС-ийн захирлын 2010 оны 11 дүгээр сарын
4-ны өдрийн A/71тоот тушаалын I хавсралт

ЭМШУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ЭМШУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмыг (цаашид дотоод журам гэнэ) тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээний ажлын онцлогтой уялдуулан захиргаа болон багш (профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш), ажилтан, ажиллагсад (цаашид ажилтан гэнэ) хоорондын хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулхад баримтлана.

1.2. Дотоод журмын зорилго нь ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлттэй ашиглах, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгэний ажлын биелэлтийг хангахад оршино.

1.3. Дотоод журмыг тус сургуульд ажиллаж, суралцаж байгаа багш, ажилтан, ажилчид, оюутан, бүрэлдхүүн болон салбар сургууль алба, хэлтэс, нэгжүүд өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй.

1.4. Боловсролын болон Дээд Боловсролын тухай хуульд заасны дагуу ЭМШУИС-ийн удирдлага нь бүтэц зохион байгуулалт, эрх, үүргээ ЭМШУИС-ийн удирдах зөвлөлөөс баталсан сургуулийн дүрмээр зохицуулна.

1.5. ЭМШУИС нь хуулийн этгээд мөн бөгөөд зохих журмын дагуу хийгдсэн тэмдэг, баталгааны тэмдэг, албан бичгийн хэвэлмэл хуудсыг албан ажлын хэрэгцээнд дараах албан тушаалтан хэрэглэнэ. Үүнд:

  • Их сургуулийн захирал
  • Боловсрол эрхэлсэн дэд захирал
  • Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал
  • Эдийн засаг, мониторинг эрхэлсэн дэд захирал
  • Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал
  • Захиргааны албаны дарга
  • Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга
  • Мэргэжил дээшлүүлэхинститутын захирал
  • Оюутны албаны декан
  • Докторантур, магистрантурын албаны дарга
  • Анагаах ухааны сургуулийн захирал
  • Био анагаахын сургуулийн захирал
  • Нүүр ам судлалын сургуулийн захирал
  • Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал
  • Сувилахуйн сургуулийн захирал
  • Уламжлалт анагаахын сургуулийн захирал
  • Эм зүйн сургуулийн захирал
  • Говь алтай аймаг дахь салбар сургуулийн захирал
  • Дархан-уул аймаг дахь салбар сургуулийн захирал
  • Дорноговь аймаг дахь салбар сургуулийн захирал

1.6. Сургуулиас гадаадад илгээх албан бичигт зөвхөн ЭМШУИС-ийн захирал гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

1.7. Сургуулийн захиргааны, сургалтын бодлого зохицуулалтын, оюутны, эдийн засаг, менежментийн, хангамж үйлчилгээний, хяналт, үнэлгээ шинжилгээний, докторантур, магистрантурын албадууд, мэргэжил дээшлүүлэх институт, бүрэлдхүүн болон салбар сургууль, элсэлтийн комисс, эрхэс эмнэлэг, номын сан, оюутны холбоо баталгааны дардас хэрэглэж болно.

1.8. Дэд захирал, бүрэлдхүүн болон салбар сургуулийн захирал, институт, алба, хэлтсийн дарга нар нь сургуулийн нэр хүндийг илэрхийлэх бэлэг тэмдэг, хэвэлмэл хуудас, дардсыг ашиглана.

Хоёр. Хөдөлмөрийн гэрээг байгуулах, дуусгавар болгох

2.1. Ажилтныг ажилд авахдаа тухайн ажилын байрны тодорхойлолтод тохирсон боловсрол, мэргэжил, мэдлэг, ажлын туршлага, хандлага, ёс зүй, төлөвшил, ажил гүйцэтгэх чадавх, эрүүл мэнд зэргийг харгалзан үзнэ.

2.2. Захиргаа нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд захирлын тушаал гаргаж, ажилд авна.

2.3. Багшийг ажилд авахдаа "ЭМШУИС-д багш сонгон шалгаруулж авах журам"-аар зохицуулагдана.

2.4. Багшийг сонгон шалгаруулж ажилд авахад бүрэлдхүүн болонсалбар сургууль, мэргэжлийн тэнхмийн саналыг үндэслэн дараах үндсэн хэлбэрээр авч ажиллуулна. Үүнд:

2.4.1. Багшид тавиглах шаардлага хангасан хүнийг багш сонгон шалгаруулалтаар

2.4.2. Нарийн мэргэжлийн багш судлаачдыг урьж ажиллуулах

2.5. Хичээлийн туслах ажилтныг ажлын чадвар, дадлага, боловсрол, эрүүл мэндийн байдлыг харгалзан холбогдох хэлтэс, алба, тэнхэм, бүрэлдхүүн болон салбар сургуулийн саналыг үндэслэн ажилд авна.

2.6. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулхад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

2.6.1. Сургууль, тэнхэм, клиник, алба, хэлтэс, нэгж салбарын хурлын тэмдэглэл

2.6.2. Хувийн өргөдөл

2.6.3. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт

2.6.4. Иргэний үнэмлэх

2.6.5. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр

2.6.6. Диплом, мэргэжлийн үнэмлэх (нотариар баталгаажуулсан)

2.6.7. Гурван үеийн намтар (гараар бичих)

2.6.8. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр

2.6.9. Эрүүл мэндийн тодорхойлолт

2.6.10. Бүтээлийн жагсаалт (Баталгаажуулсан)

2.6.11. Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, хэрэв ажил эрхлээгүй бол оршин суугаа нутаг дэвсгэрийн хөдөлмөр зохицуулалтын албаны тодорхойлолт

2.7. Ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ЭМШУИС-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажилын байрны тодорхойлолт, холбогдох дүрэм зааврыг урьдчилан танилцуулсан байна.

2.8. Хөдөлмөрнийн гэрээний хугацаа дуусмагц ажил олгогч гэрээг цуцлах санал тавиагүй, ажилтан ажилаа чанартай гүйцэтгэсээр байгаа тохиолдолд уг гэрээг дахин нэг жилээр сунгагдсанд тооцно.

2.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

2.10. Ажилтан болон захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 39 болон 40дүгээр зүйлийг тус тус үндэслэл болгоно.

2.11. Орон тооны цомхотголоор ажлаас халах тухайн ажилтанд нэг сарын өмнө өгнө.

2.12. Хөдөлмөрийн хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3 дугаар заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахад тухайн ажилтанд 1-3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө тэтгэмжийг олгоно.

Гурав. Хөдөлмөрийн гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг

3.1. Захиргааны эрх, үүрэг

3.1.1. Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулах

3.1.2. Ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах ажлын байрны хэвийн нөхцөлөөр хангах

3.1.3. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зохих нөхцлийг бүүрдүүлэх

3.1.4. Цалин хөлсний хэмжээг тогтоож, зохих нэмэгдлийн хамт сард 2 удаа тогтоосон хугацаанд олгох

3.1.5. Ажилтан ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх мэргэжил хослон ажиллах түр орлон ажиллах үед цалинг харилцан тохиролцож олгох

3.1.6. Ажилтан нь хэвийн бус нөхцөлдаажилдаг нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажсан тохиолдолд захиргаа нь хууль дүрмийн дагуу тодорхой хөнгөлөлт эдлүүлэх, ажилын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох.

3.1.7. Ажилтанг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, амралт сувиалалд явуулах ажлыг зохион байгуулах

3.1.8. Ажилтанг мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

3.1.9. Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон үед зохих журмын дагуу тэтгэмж олгох

3.1.10. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах

3.1.11. ЭМШУИС-ийн багш ёс зүйн дүрмийг мөрдүүлэх

3.1.12. Дотоод журам хөдөлмөрийн хууль тотоомж зөрчсөн ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ноогдуулах

3.1.13. Ажлын байранд мансууруулах бодис, согтуугаар сургуулийн орчинд ирсэн ажилтныг тухайн өдөр ажиллуулахыг хориглож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана.

3.2. Ажилтан, оюутны эрх, үүрэг

3.2.1. Сургуулийн дүрэм дотоод журам, багшийн ёс зүйн дүрэм, оюутны тангаргыг сахиж, ЭМШУИС-ийн ажилтны нэр хүнд, ёс суртахууныг өндөрт өргөх, хөдөлмөрийн болон суралцах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх,

3.2.2. Ажилын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ бүрэн хангалттай гүйцэтгэж, санаачлага үр бүтээлтэй ажиллах,

3.2.3. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зохистой нөхцөлөөр хангуулах,

3.2.4. Мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих

3.2.5. Сургууль, тэнхэм, салбарын хөгжлийн асуудлаар төсөл боловсруулах, асуудал дэвшүүлэх судалгааны төсөлд оролцох

3.2.6. Ажлын цагийг хатуу баримталж дутагдал зөрчил гаргахгүй байх

3.2.7. Өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол үндсэн байгууллагын захиргаанд заавал мэдэгдэж ажлын цагийн үргэлжлэлийг харилцан тохиролцоно.

Дөрөв. Ажил амралтын цаг

4.1. Ажилтны ажил нь 8:30-17:30 цаг, үдийн завсарлага 12.30-13.30 цагт нийт 8-н цаг үргэлжилнэ. Ажлын онцлог, шаардлагаар зарим багш ажилтны өдрийн ажлын цагийг өөрөөр тогтоож болох бөгөөд энэ асуудлыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

4.2. Удирдах ажилтан нь ажилтан, оюутан, иргэдийг хүлээн авах цагийн хуваарьтай байна.

4.3. Ажилтан ажлын байрнаас гарч үүрэг гүйцэтгэх, захиргааны чөлөө авсан тухайгаа шууд харъяалах албан тушаалтанд мэдэгдэж Холбоо барих хаяг харилцах утасны дугаараа үлдээнэ.

4.4. Орон нутагт болон гадаадад ажиллах ажилтанд түүний гүйцэтгэх ажлын батлагдсан удирдамжийг үндэслэн ЭМШУИС-ийн захиргааны албанаас томилолт олгоно. Томилолтоор ажиллах ажилтан томилолтын хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ танилцуулж холбогдох тооцоог хийж дуусгана.

4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 75, 76, 77 дугаар зүйлд заасан ёсоор ажилтанд амралт олгох бөгөөд 5 хоногийн ажлын цаг нь 40 байна. Хөдөлмөрийн хуулийн 78.3-т заасан ёсоор илүү цагаар ажилласан ажилтанд амралт олгоно.

4.5.1. Хичээл өглөө 8:40 цагт эхлэнэ. Хичээлийн нэг удаа үргэлжлэх хугацаа 45минут, хичээл хоорондын завсарлах хугацаа 10 минут байна.

4.5.2. Ням гаригт сургалт мэргэжлийн үйл ажиллагаа явагдахгүй бөгөөд захирал, дэд захиралын зөвшөөрөлтэйгөөр ажиллаж болно.

4.5.3. Хичээлийн хуваарь хичээллэх анги танхимыг Сургалтын бодлого зохицуулалтын алба зохицуулна.

4.5.4. Номын сан, хувцасны өлгүүрийн ажилтанг 7.40-20.40 цагт хоёр ээлжээр ажиллуулж болно. Ээлжийг номын сангийн захирал болон хангамж үйлчилгээний албаны дарга зохицуулна. Ажилтны нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байна.

4.5.5. Үйлчлэгч 7:30-11:30, 14:30-18:30 цагуудад ажиллана.

4.5.6. Тэнхмийн туслах ажилтны ажлын цаг 8:00-17:00 байх боловч сургалтын ажлын онцлогоос хамаарч оройн цагт шилжүүлж болно. Аль ч тохиолдолд хичээлийн бэлэн байдлыг хангасан байх үүрэгтэй.

4.6. Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн багш ажилтанд жил бүр ээлжийн амралт олгоно.

4.7. Багш оюутан хичээлийн цагаас хожимдох цагаас эрт тарах хичээл таслах батлагдсан хуанлийн хөтөлбөрт төлөвлөгдөөгүй хичээлийг заах, давхардуулан заах хичээлийн явцад багш оюутныг ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр сургалтаас хөндийрүүлэх үйлдлийг хатуу хориглоно.

Тав. Чөлөө олгох

5.1. Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн сургуулийн захиргаа ажилтанд цалинтай болон цалингүй чөлөөг олгоно.

5.2. Ажилтанд цалингүй чөлөөг дараах тохиолдолд олгоно.

5.2.1. Багш эрдэм шинжилгээний ажилтанд мэргэжил боловсролоо дээшлүүлхэд нь зориулж нэг жил хүртлэх хугацаагаар цалингүй чөлөө олгож болно.

5.2.2. Ажилтан нь хүүхэд, өвчтэй хүн асрамжлах гэр бүлийн хамтаар гадаадад ажиллах, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зэрэг шалтгааны улмаас нэг жил хүртлэх хугацаагаар цалингүй чөлөө эдэлж болно.

5.2.3. Лаборатори, кабинет хариуцсан туслах ажилтанд сургалт эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээний хэвийн ажиллагааг тасалдуулахгүй байх нөхцөлийг хангасан тохиолдолд чөлөөг олгоно.

5.2.4. Бүрэлдхүүн болон салбар сургууль тэнхэм алба хэлтэс нэгжийн дарга нар шалтгааныг харгалзан 2-8 цагийн түр чөлөө олгож болно.

5.2.5. Долоо хоног хүртэл хугацаатай чөлөөг дэд захирал деканы зөвшөөрлөөр олгож болно. Бүрэлдхүүн болон салбар сургууль алба хэлтэс нэгждээ мэдэгдэж байна. Түүнээс дээш хоногийн чөлөөг ЭМШУИС-ийн захиралын тушаалаар олгоно.

5.3. Дараах тохиолдолд цалинтай чөлөө олгоно.

5.3.1. Эхнэр нь төрөх, эцэг эх гэр бүл үр хүүхэд нь өвчлөх, нас барах өөрөө хүндээр өвчлөх аваар осолд орох, санамсаргүй золгүй тохиолдолд өртөх зэрэг гэнэтийн аюул тохиолдсон нөхцөлд ажилтанд цалинтай чөлөө олгох асуудлыг тухайн нэгжийн саналыг захиргаанд танилцуулж шийдвэрлэнэ.

5.3.2. Ажилтан нь тухайн хичээлийн жилийн гүйцэтгэх ачааллаа бүрэн биелүүлсэн тохиолдолд 3н сар хүртлэх цалинтай чөлөөг олгож болно.

5.4. Оюутанд хүндэтгэх шалтганыг харгалзан сургуульд суралцах хугацаанд нь 3-с илүүгүй удаа чөлөө олгоно.

5.5. Хүүхэд төрүүлсэн эх хүүхдээ асрах чөлөө олгохыг хүссэн бол Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн чөлөөг захирлын тушаалаар олгоно.

5.6. Ажилтан нь төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гадаад оронд болон орон нутагт албан ажилаар явах үедээ Захиргааны алба сургалтын бодлого зохицуулалтын албанд зайлшгүй мэдэгдэж чөлөө авсан байна.

5.7. Хоёр жилээс дээш хугацаагаар чөлөө авах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө.

5.8. Чөлөө аваад хугацаандаа ирж ажилдаа ороогүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана.

Зургаа. Амралт, цалин, хөлс, тэтгэмж, тусламж олгох

6.1. ЭМШУИС-ийн захиргаа нь ажилтны ажилласан хугацааг тодорхойлсон үндсэн дээр цалигийн сүлжээ нэмэгдэл амралтын хоногийг жил бүр шинэчлэн тооцож ээлжийн амралтыг хуваарийн дагуу олгож биеэр эдлүүлнэ. Зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа олгосон хугацаанд нь биеэр эдэлж чадаагүй ажилтанд амралтыг нөхөн олгоно.

6.2. Үнийн өсөлт өөрчлөлттэй уялдуулан монгол улсын засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээг жишиг болгон их сургуулийн санхүүгийн чадавхи боломжийн хүрээнд ажилтны цалинг шинэчлэн тогтооно.

6.3. ЭМШУИС-ийн захиргаа ажилтанд байгууллагын үйл ажиллагааны үр дүн, хөрөнгийн эх үүсвэр бололцоог харгалзан үндсэн цалин дээр зохих урамшуулал олгож болно.

6.4. Ажилтандаа ажлын ур чадвар албан тушаалын мэргэжлийн болон эрмийн зэрэг цолны нэмэгдлийг зохих дүрэм журамын дагуу олгоно.

6.5. ЭМШУИС-ийн захиргаа ажилтандаа монгол улсын хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд тэтгэмж тусламж олгоно.

6.6. Ажилтны гэр бүлийн гишүүн төрөл садан, эцэг эх, эхнэр нөхөр, төрсөн ах эгч дүү, үр хүүхэд нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг тохиолдолд гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд нь зориулж мөнгөн болон эд матералын тусламжийн хэмжээг тогтоож захирлын тушаалаар олгоно.

Долоо. Шагнал урамшуулал

7.1. Эрүүл мэнд боловсролын салбарт олоон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхэлсэн ажил, сурлагандаа тодорхой амжилт гаргасан багш эмч судлаач ажилтан ажилчид оюутан болон сургуулийн бааз клиник эмнэлэг хамтын ажиллагаатай гэрээт аж ахуйн нэгж газруудын тэргүүний хүмүүсийг сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:

7.1.1. Сургуулийн хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулан гэрчилгээ, мөнгөн шагнал

7.1.2. Сургуулийн хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал

7.1.3. Сургуулийн мөнгөн шагнал

7.1.4. Сургуулийн зардлаар амралт сувилалд амруулах

7.1.5. Төрийн дээд шагнал болон ЭМ яам БСШУ-ны яам дотоод гадаадын олон улсын байгууллагын холбогдох шагналд нэрийг нь дэвшүүлэх тодорхойлох

7.1.6. Хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэх сургуулийн хүндэт доктор, профессор, дэд профессор, клиникийн профессор цол олгох

7.1.7. Монгол улсы засгийн газрын 2005 оны 110-р тогтоолыг мөрдөж төрийн үйлчилгээний албан хаагчдад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох

7.1.8. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа ажилтныг хамт олны хурлын шийдвэрийн үндсэн цалингийн 10-20%-тай тэнцэх мөнгөн урамшуулал олгох

7.2. Сургалт эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээний ажилд идэвхитэй оролцсон амжилт гаргасан оюутныг сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр шагнана

7.2.1. Мөнгөн шагнал

7.2.2. Бусад байгууллагын шагналд тодорхойлоох

7.2.3. Нэрэмжит шагнал тэтгэлэг тэтгэмж урамшуулал олгуулах

7.3. Оюутныг шагнахдаа оюутны алба, бүрэлдэхүүн болон салбар сургууль, тэнхим, анги, дамжаа, оюутны нийгэмлэг, холбоо, клубын саналыг тус тус үндэс болгоно.

Найм. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

8.1. ЭМШУИС-н дүрэм ба хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, ажлын байрын тодорхойлолтод болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан ажилтан гэм бурууг тогтоосон баримтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйл бусад эрх зүйн актыг баримтлан дор дурдсан сахилгын шийтгэлийг тушаал, шийдвэрээр оногдуулна.

8.2. Дараах тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж тооцно. Үүнд:

8.2.1. Хичээлийн болон оюутны байрны орчинд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэх, согтуугаар ажил үүрэг гүйцэтгэх

8.2.2. Албан тушаалаа ашиглан иргэдээс авилга авсан

8.2.3. Сургуулийн эд хөрөнгийг захиргааны зөвшөөрөлгүй дур мэдэн хичээлийн болон оюутны байрнаас авч гарах, гарахыг завдах, үрэгдүүлэх, шамшигдуулах

8.2.4. Сургуулийн нэрийн өмнөөс хуурамч бичиг баримт үйлдэх буюу засварлах

8.2.5. Ажилтны ёс зүйд үл нийцэх ноцтой үйлдэл хийх

8.2.6. Санаатайгаар ЭМШУИС-н нэр хүндэд ноцтой халдсан тохиолдол.

8.3. Дараах тохиолдлыг сахилгын зөрчилд тооцно. Үүнд:

8.3.1. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй

8.3.2. Цалинтай болон цалингүй чөлөө, эмнэлгийн хуудсаар авсан чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлэх

8.3.3. Мөнгө, эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажлын хариуцлага алдсан буруутай үйлдэл нь тогоогдох

8.3.4. Сургалтын технологи чанарын хяналтын журам зөрчих

8.3.5. Элсэлт төгсөлтын шалгалтын дүрэм зөрчих

8.3.6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах ажлян цагаас хоцрох

8.3.7. Багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн

8.3.8. Хөдөлмөрийн тухай хууль захиргаанаас баталсан бусад дүрэм журам заавар түүнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан захирлын тушаал шийдвэрийг зөрчих.

8.4. Ажилтны гаргасан сахилга, зөрчлийн талаар зохих тэмдэглэл үйлдэж баталгаажуулах бөгөөд сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана.

8.5. Хичээл тасалсан, хожимдсон багшийн цалин хөлснөөс тасалсан адрийн цалинг буцаан суутгана.

8.6. Хөдөлмөрийн гэрээ цуцлахаас бусад төрлийн сахилгын шийтгэлийг бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирал декан албад хэлтсийн дарга ноогдуулна.

8.7. Сахилгын зөрчлийг давтан болоон ноцтой зөрчил гаргавал зөвхөн ажилд авах, ажлаас халах эрх бүхий албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хууль заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулна.

8.8. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана.

8.9. Сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацааанд тухайн ажилтныг аливаа шагнал урамшуулал, цол олгуулахаар тодорхойлохгүй.

Ес. Хичээлийн байранд баримтлах дэг

9.1. ЭМШУИС-н хичээлийн байр нь багш, ажилтан, оюутныг ажиллах сурах хэвийн нөхцлөөр хангахуйц зохион байгуулагдсан байна.

9.2. Хичээлийн байраанд дараах үйлдлийг хатуу хориглоно. Үүнд:

9.2.1. Малгай гадуур хувцастай хичээлийн байранд явах сургуулийн бааз түшиц эмнэлэг лабораторид эмнэлгийн дүрэмт хувцасгүйгээр зорчих

9.2.2. Цаас, бусад хогийг зориулалтын савнаас бусад газар хаях, хана налж зогсох, цонхны тавцан дээр суух, хэвтэх, шатан дээр бөөнөөр зогсох, шүлсээ хаях, хөзөр тоглох, ноцолдох, зодолдох, маргах, байрны хана, хаалга, ширээ, цонх, эд хогшил дээр элдэв юм бичих, эд хогшил, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, үзүүлэн таниулах материалыг гэмтээх, сургуулийн захиргаа, эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги танхим хичээлийн байрнаас эд хөрөнгө шилжүүлэн зөөх, авч гарах

9.2.3. Хичээлийн өрөө байрыг дур мэдэн сольж хичээллэх, ашиглах

9.2.4. Согтууруулах ундаа хэрэглэх зориулалтын бус газар тамхи татах, гал гаргах, согтуугаар хийчээлийн байранд нэвтрэн орох, сэлгүүцэх

9.2.5. Хаалга, цонх, салхивч, усны цорго нээлттэй орхих

9.2.6. Хууль ёс, нийгмийн дэг журам, сургуулийн үйл ажллагааны дотоод журам зөрчих шашин номлох

9.3. Багш, ажилтан, оюутан хэн боловч сургуулийн хичээлийн болон оюутны байранд ажлын газрын ба оюутны үнэмлэхээ хамгаалалтын албанд заавал шалгуулж орно.

9.4. Ажил, хичээлгүй үед багш ажилтан бүр ажлын өрөө анги танхим лаборатори кабинетийн техникийн аюулгүй байдлыг өөрийн биеэр шалган түлхүүрийг хичээлийн байрны харуул хамгаалтын ажилтанд хүлээлгэж өгнө.

9.5. Хичээлийн байранд гарсан аливаа осол зөрчлийг мэдсэн хүн бүхэн тэр даруйд харуул хамгаалалтын албанд яаралтай мэдээлнэ.

Арав. Оюутны дотуур байранд баримтлах дэг

10.1. ЭМШУИС-н оюутны дотуур байр нь оюутан хүн хэвийн сурч амьдрах нөхцлөөр хагагдахуйцаар тоноглогдсон байна.

10.2. Оюутны дотуур байранд бүрэлдэхүүн сургуулиудад хуваарилагдсан эрхийн дагуу ЭМШУИС-н Хангамж үйлчилгээний албаас олгосон зөвшөөрлийн үнэмлэхийг үндэслэн оюутныг оруулах өрөө тасалгааны хуваарилалтыг байрны захирал зөвлөл хамтран шийдвэрлэнэ.

10.3. Оюутны байрны нийтийн эзэмшлийн хонгил угаалга халуун ус жорлонгоос бусад талбайг байранд суугч оюутан цэвэрлэнэ.

10.4. Оюутны дотуур байрны бүхий л зохион байгуулалт удирдлагыг байрын захирал сургуулийн өмнө хариуцна.

10.5. Оюутны дотуур байранд хориглох зүйл:

10.5.1. Байрны дотоодод тогтоосон цагийн хуваарийг зөрчих.

10.5.2. Хувиаарилж өгсөн өрөө тасалгаа эд хогшлыг дур мэдэн солих өрөө тасалгаааны болон нийтийн эзэмшилийн эд хогшил тоноглол цоож цуургыг эвдэж хэмхлэх.

10.5.3. Зориулалтын бус өрөө тасалгаанд хоол хийх юм угаах цахилгаан сантехникийн шугамыг дур мэдэн өөрчлөх эвдлэх оролдох.

10.5.4. Цэвэрч бус амьдрах, өрөөндөө болон хонгилд тамхи татах

10.5.5. Согтууруулах ундаа хэрэглэх

10.5.6. Гадны хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр байранд оруулах хоноглуулах

10.5.7. Байраар сэлгүүцэх ноцолдох үймүүлэх шуугих хөгжим чанга дуугаар сонсгох зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах

10.6. Байрын зөвлөл оюутны байрын дотоод журмын биелэлтэнд тогтмол хяналт тавьж зөрчил гаргасан оюутныг сануулах байрнаас гаргах эрхтэй

Арван нэг. Бусад

11.1. Захиргаа нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтын гэрээ байгуулж болно.

11.2. Дотоод журмаар зохицуулаагүй хөдөлмөрийн бусад харилцаааг хөдөлмөрийн гэрээ хамтын гэрээгээр зохицуулна.

11.3. Захиргаа нь үйлдвэрлэлийн ослыг тогтоох орон тоооны бус комиссыг байгуулан ажиллуулж болно.

11.4. Багшийн мэргэжлийн ёсзүйн зөрчлийг тусгай дүрэм ёсзүйн хорооны ажиллах журмаар зохицуулна.

11.5. ЭМШУИС-н нягтлан бодогч хичээлийн туслах ажилтныг тодорхой хугацааны давтамжтайгаар сэлгэн ажиллуулж болно.