ЭМШУИС-ийн Удирдах Зөвлөлийн 2010 оны 07 дугаар
сарын 02-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор батлав.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (цаашид ЭМШУИС гэнэ)-ийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. ЭМШУИС нь Монгол Улсын Үндсэн Хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Эрүүл Мэндийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандааа мөрдөнө.

1.3. ЭМШУИС-ийн үндсэн зорилт нь иргэдэд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараахь сургалтаар Эрүүл мэндийн болон Анагаах ухааны дээд боловсрол эзэмшүүлэх, шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа эрхлэн гаргах, хүн амд мэдлэг түгээх, Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд үзүүлэхэд оршино.

1.4. ЭМШУИС-ийн эрхэм зорилго нь:
Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллага байж эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадвартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын тэргүүлэх их сургууль байхад оршино.

1.5. ЭМШУИС нь гадаадын их сургууль, холбоо, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай өие даан гэрээ хэлэлцээр байгуулж, сургалт, судалгааны хамтын үйл ажиллагааг явуулна.

1.6. ЭМШУИС нь боловсрол, эрүүл мэндийн болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.

1.7. ЭМШУИС нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, өөрийн бэлэгдэл (эмблем, туг)-тэй байна.

1.8. ЭМШУИС-ийн удирдлага нь Монгол улсын нийслэлд байрлана.
ЭМШУИС-ийн хаяг: Монгол Улс-Улаанбаатар хот, С.Зоригийн гудамж, шуудангийн салбар-48\111, утас 328670, Факс 976-11-321249. Тус сургууль нь англи хэлээр дараахь нэртэй байна. "Health Sciences University of Mongolia"

Хоёр. Бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа

2.1. ЭМШУИС нь өөрийн үйл ажиллагааг тогтвортойгоор хөгжүүлэх нөхцлийг бүрэн хангасан, ажил үүргийг албан тушаалтан, нэгжүүдэд зохистой хуваарилсан оновчтой зохион байгуулалт, бүтцийн нэгжтэй байна.

2.2. Бүтэц зохион байгуулалтын тогтолцоо нь сургуулийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн, санхүүгийн эх үүсвэрт түшиглэсэн, үрэлгэн бус байна.

2.3. ЭМШУИС-ийн зохион байгуулалтын үндсэн нэгж нь тэнхим, лаборатори, клиник байна. Тэнхим нь мэргэжлийн тодорхой салбараар төрөлжсөн, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг хариуцан зохион байгуулах, лаборатори нь сургалт, судалгаа эрүүл мэндийн үйлчилгээ болон туршилт зохион бүтээх ажлыг эрхлэх, клиник нь эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, сургалтын бааз бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд үзүүлэх, нэгжүүд мөн.

2.4. ЭМШУИС нь боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр бүрэлдэхүүн, салбар сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, эмнэлэг, оюутны үүдэн эмнэлэг, сувилал, амралтын газар, институт, эрдэм шинжилгээ, судалгаа-сургалтын хүрээлэн (төв), номын сан, хэвлэлийн газар, туршилт-дадлага-үйлдвэрлэлийн газар, музейтэй байна.

2.5. ЭМШУИС нь анагаах ухаан, био-анагаах, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эм зүй, нүүр ам судлал, сувилахуйн бүрэлдэхүүний, Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймаг дахь анагаах ухааны салбар сургуулиудтай байна.

2.6. ЭМШУИС нь мэргэжлийн салбараар хамтарсан болон дагнасан сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ болон бизнесийн дагалдах үйл ажиллагааг эрхлэн явуулах нэгжтэй байна.

2.7. Суурь болон хавсарга судалгааны ажил эрхлэхдээ сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгдлийг хангаж, судалгааны үр дүнд хүрсэн байна.

2.8. ЭМШУИС нь судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг мэдээлэх эрдэм шинжилгээний төрөлжсөн сэтгүүл эрхлэн гаргана.

2.9. ЭМШУИС нь үндсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болно.

2.10. ЭМШУИС нь өөрийн оршин байгаа газраас нь өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж буюу салбартай байна.

2.11. ЭМШУИС-ийн харъяаллын болон бүтцийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг дор дурдсанаар шийдвэрлэнэ.

2.11.1. ЭМШУИС-ийн харъяа байгууллагыг байгуулах, түүнийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

2.11.2. ЭМШУИС-ийн салбар байгуулах, түүнийг өөрчлөн байгуулах, татан байгуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

2.11.3. ЭМШУИС-ийн бүрэлдэхүүний сургууль, байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг, ЭМШУИС-ийн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

2.11.4. ЭМШУИС-ийн институт, тэнхим, лаборатори байгуулах, татан буулгах асуудлыг захиргааны зөвлөлөөр хэлэлцэн ЭМШУИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

2.11.5. ЭМШУИС-ийн хэлтэс, алба, төв, бусад нэгж салбарыг байгуулах, өөрчлөх татан буулгах асуудлыг ЭМШУИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

2.12. ЭМШУИС-ийн бүтцийн нэгжүүд нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд, сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг явуулахаар батлагдсан төсвийн хүрээнд санхүүжин, бие даан ажиллаж, ажлынхаа чанар, үр дүнгийн талаар сургуулийн удирдлагын өмнө хариуцлага хүлээнэ.

2.13. Сургуулийн харъяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байна.

Гурав. Удирдлага

3.1. ЭМШУИС-ийн өөрийн удидлагыг сургуулийн Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

3.2. Сургуулийн Удирдах зөвлөлийг Монгол улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулна. Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл нь тухайн сургуулийн багш нарын хурлаас сонгогдсон, үндсэн багшийн орон тоон дээр ажилладаг багш байна. Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг үндэслэн боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.

3.3. Удирдах зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

3.3.1. Сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах.

3.3.2. Сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах.

3.3.3. Хөрөнгө оруулалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих.

3.3.4. Хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох.

3.3.5. Сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.4. Удирдах зөвлөл нь их сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно. Их сургуулийн захирлыг шинээр томилох тохиолдолд түүнийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулна.

3.5. ЭМШУИС нь Эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөл нь зохих журмын дагуу боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.

3.6. Эрдмийн зөвлөл нь профессор, багш нарын төлөөллөөс бүрдэх бөгөөд дарга нь ЭМШУИС-ийн захирал байна.

3.7. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Хуралдааны хооронд Эрдмийнзөвлөлийг төсөөлөх Тэргүүлэгчид ажиллана. Бүрэлдэхүүн сургуулиуд нь эрдэмтдийн зөвлөлтэй байх бөгөөд тухайн бүрэлдэхүүн сургуулийн захирал нь эрдэмтдийн зөвлөлийн дарга нь байна.

3.8. Эрдмийн зөвлөл нь төрөлжсөн хороо, зөвлөлтэй байж болно. Эдгээр хороо зөвлөлийг байгуулах, түүний үйл ажиллагаа, бүтэц, бүрэн эрхтэй холбоотой асуудлыг холбогдох журмаар зохицуулна.

3.9. Эрдмийн болон бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтдийнзөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална.

3.10. Эрдмийн зөвлөл протокол\тогтоол, захирал тушаал гаргана. Хууль дүрэмд нийцүүлэн гаргасан эдгээр шийдвэрийг бүх нэгжийн удирдлага, багш, ажилтан, суралцагчид биелүүлэх үүрэгтэй.

3.11. ЭМШУИС нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Сургалтын бодлого зохицуулалтын алба, Захиргааны алба, Оюутны алба, Докторантур Магистрантурын алба, мэргэжил дээшлүүлэх институт, Санхүү эдийн засгийн алба, Хяналт үнэлгээ, шинжилгээний алба, Хангамж үйлчилгээний алба, гэсэн нэгжүүдтэй байна. Эдгээр нэгжүүдийн чиг үүргийн х нь дагуу захирал болон холбогдох дэд захирлууд удирдлагаар хангаж ажиллана.

3.12. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана. Сургуулийн захирал орон тооны байна. Захирал нь томилсон этгээдэд болон Удирдах зөвлөлд ажлаа тайлагнаж, түүний өмнө хариуцлага хүлээнэ.

3.13. ЭМШУИС-ийн захирлыг "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хууль, Боловсролын тухай хуулийг баримтлан Боловсролын асуудал хариуцсан сайд 5 жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүнг нь харгалзан энэ хугацааг дахин нэг удаа сунгаж болно. Гэрээний үүргээ захирал ноцтой зөрчсөн тохиолдолд хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, ажлаас чөлөөлнө.

3.14. ЭМШУИС-ийн захирлын албан тушаалд тавих шаардлагыг Боловсролын тухай хуулийн 28.1.19 дэх заалтын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан захирлын ажлын байрны тодорхойлолтоор тогтооно.

3.15. Захирал, сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, ЭМШУИС-ийн дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг дэд захиралд түр орлуулан гүйцэтгүүлж болно.

3.16. ЭМШУИС-ийн захирлын эрх үүрэг

3.16.1. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, ерөнхий менежерийн бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлэх.

3.16.2. ЭМШУИС-ийн захирал нь дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн боловсруулсан сургуулийн хөгжилийн чиглэл, хөтөлбөрийг Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчид тавьж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх.

3.16.3. Багш, ажилтаны ажлын байрны тодорхойлолтыг хянан баатлах.

3.16.4. Багш, ажилтаныг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, биелэлтийг дүгнэх, ажлаас чөлөөлөх буюу халах.

3.16.5. Үйл ажиллагааныхаа тайланг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах.

3.16.6. Багш, ажилтаны цалин, урамшууллыг зохих хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэх.

3.16.7. Бүтцийн нэгж бүрэлдэхүүн, салбар сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг үнэлэх, урамшуулах, хариуцлага тооцох.

3.16.8. "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуульд заасан Ерөнхий менежерийн бүрэн эрхийг эдлэж, үүргийг хүлээх.

3.16.9. ЭМШУИС-ийн бүрэлдэхүүн, салбар болон харъяалалын нэгжийн удирдлагын тайланг сонсож, ажлын үр дүнд үнэлгээ өгөх.

3.16.10. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.17. Сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад холбогдох асуудлаар шийдвэр гаргахад нь зөвлөгөө өгөх,захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Захиргааны зөвлөл захирлын дэргэд ажиллана. Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сургуулийн захирал батална.

3.18. ЭМШУИС-ийн захиргааны зөвлөлтийн чиг үүрэг

3.18.1. Сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээний чиглэлээр хөгжлийн бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, зөвлөх.

3.18.2. Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, бусад журам, түүний биелэлтийг хэлэлцэж, боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах.

3.18.3. ЭМШУИС-ийн бүрэлдэхүүн, салбар болон харъяаллын нэгжийн удирдлагын тайлан, ажлын үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах.

3.18.4. Багш, ажилтан, суралцагчийг төрийн дээд болон бусад шагналд тодорхойлон нэр дэвшүүлэх.

3.18.5. ЭМШУИС-ийн Удирдах зөвлөл болон дээд байгууллагад тавих захирлын тайлан, шийдвэрлүүлэх асуудлыг хэлэлцэх.

3.18.6. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.19. Сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар тушаал гаргана. Захирлын тушаалын дугаарыг тухайн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд дараалсан тоогоор алгасалгүй, давхардуулалгүй дугаарлана.

3.20. Сургуулийн үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдийг хариуцсан дэд захирал ажиллана. Дэд захирлыг ЭМШУИС-ийн захирал ажилд томилж, ажлаас чөлөөлнө.

3.21. Их сургуулийн дэд захирал нь ажлын бйрны тодорхойлолтонд заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар бүхий л ажлыг зохион байгуулж ЭМШУИС-ийн захирлын өмнө ажлаа тайлагнан хариуцлага хүлээнэ.

3.22. ЭМШУИС нь боловсрол эрдэм шинжилгээ гадаад харилцаа эдийн засаг мониторонг эмнэл зүй эрхэлсэн дэд захиралуудтай байж болно. Дэд захиралууд нь докторын зэрэгтэй, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн ажлын туршлагатай байна.

3.23. Бүтцийн салбар нэгжүүдийн үйл ажиллагааг их сургуулийн дүрэмд нийцүүлсэн захиралын тушаалаар баталсан журмаар зохицуулна.

3.24. Тэнхим клиникийн эрхлэгчийн бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирлууд сонгон шалгаруулж ЭМШУИС-ийн захирлын тушаалаар ажилд томилж чөлөөлнө.

3.25. Сургууль нь архив, бичиг хэргийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик бүртгэл мэдээллийг бүрэн хөтөлж суралцагчид төгсөгчидийн сурлага олгосон боловсролын баримт бичгийн талаарх мэдээллийг засвар өөрчлөлт хийхгүй бодитой байлгах нөхцөлийг хангана.

3.26. Боловсрол эрхэлсэн дэд захирлын чиг үүрэг.

3.26.1. Баклаврын сургалтын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг их сургууль, бүрэлдэхүүн, салбар сургуулийн хэмжээнд удирдан зохион байгуулах.

3.26.2. Сургалтын агуулга технологи арга зүйг олон улсын жишигт нийцүүлэн бодлого боловсруулах.

3.26.3. Сургалтын алба оюутны албаны ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, удирдах.

3.26.4. Баклаврын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандартыг шинээр бий болгох, батлах, өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах.

3.26.5. Сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг баталж хэрэгжилтэнд хяналт тавих.

3.26.6. Багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, декан, тэнхимийн эрхлэгч багш хичээлийн туслах ажилтаны ажлыг үнэлэх аттечтатчилахтай холбоотой харилцааг нэгдсэн удирдлагаар хангах.

3.26.7. Сургалтын чанарыг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх сургалтын технологи чанарын удирдлагын асуудлыг хариуцан зохицуулах, хяналт тавих

3.26.8. ЭМШУИС-ийн хөгжилийг дэмжих орчин бүрдүүлэх, төгсөгч дэмжигчидийг татах үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах

3.26.9. Албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд тусгасан ажил үүрэг.

3.27. Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын чиг үүрэг

3.27.1. Эрдэм шинжилгээ судалгаа гадаад харилцааны ажлыг их сургуулийн хэмжээнд нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй удирдан зохион байгуулах

3.27.2. Монгол улсын шинжлэх ухаан технологийн хөгжилийн бодлогод нийцүүлэн сургуулийн эрдэм судлалын ажлыг хөгжүүлэх үр дүнг үйлдлвэрлэлд нэвтрүүлэх бодлого боловсруулан чиглэл тодорхойлсон удирдлагаар хангах

3.27.3. Эрдэм шинжилгээний ажлын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, хяналт тавих

3.27.4. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын матриаллаг базыг бэхжүүлэх, өргөтгөх, шинэчлэх.

3.27.5. Багш эрдэм шинжилгээний ажилтаны үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж тэднийг хөгжүүлэх

3.27.6. Эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үр дүнг гаргах

3.27.7. Багш, докторант, магистрант, оюутны судалгаа шинжилгээний ажлыг уялдуулан дэмжин хөгжүүлэх

3.27.8. Шинжлэх ухааны ололт, шинэ мэдээллийг нийтэд түгээн дэлгэрүүлэх

3.27.9. Их сургуулийн чаадавхийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад дотоод хамтын ажиллагааг нэгдсэн бодлогын хүрээнд удирдан зохион байгуулах

3.27.10. Сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, гэрээ хэлэлцээр байгуулах, сургалт судалгааны түншлэлийг өргөжүүлэх

3.27.11. Гадаадын их сургууль, олон улсын байгууллагатай хамтран судалгаа шинжилгээний ажлын хөтөлбөр төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, багш, судлаач оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх

3.27.12. Албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд тусгасан ажил үүрэг.

3.28. Эдийн засаг мониторонг эрхэлсэн дэд захирлын чиг үүрэг

3.28.1. ЭМШУИС-ийн үйл ажиллагааны санхүү эдийн засгийн тогтвортой байдлын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хобогдох хууль тогтоомжийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах, төсвийн зарцуулалт, өмч хөрөнгө, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажлуудыг удирдан зохион байгуулах

3.28.2. ЭМШУИС-ийн сургалт эрдэм шинжилгээ эмнэлэг үйлчилгээний бүхий л ажлын матриаллаг нөөцийн хангалт, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг холбогдох шийдвэрийн дагуу хэрэгжүүлэн зохион байгуулах удирдлагаар ханган ажиллах

3.28.3. Сургуулийн төсийн орлого зарлага, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар санал боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

3.28.4. Сургуулийг хөнжүүлэх санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх

3.28.5. Сургуулийн нэгдсэн үйл ажиллагааны чанрыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмийн тогтвортой ажиллагааг хангах

3.28.6. Багш ажилтан ажиллагсад суралцагчидын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, суралцагчидын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээнд мхамрагдах нөхцөлийг бүрдүүлэх

3.28.7. Тоног төхөөрөмж багаж хэрэгсэлийн нэгдсэн хангамж, хадгалалт, ашиглалт, орчны тохижолтийг сайжруулах, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх

3.28.8. Суралцагчидын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдыг хангах, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх

3.28.9. Аж ахуйн тооцоотой нэгжүүдийн санхүү, хангамж үйлчилгээний ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хянах

3.28.10. Багш, ажилтан, ажиллагсадын ажлын байрны эрүүл орчин нөхцлийг хангуулах

3.28.11. Сургуулийн сургалт эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөт ажлын биелэлтэнд тогтмол хяналт, шинжилгээ үнэлгээ хийх

3.28.12. Ерөнхий менежерийн болон бүрэлдэхүүн, салбар сургуулийн захиралуудын үр дүнгийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, үнэлэх бүрэлдэхүүн, салбаар сургууль, нэгжүүдээс үр дүнгийн гэрээнд тусгасан ажлын гүйцэтгэлийг ханган ажиллах

3.28.13. Сургуулийн сургалт эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагаа түүний гүйцэтгэлийн үр дүнд дүн шинжилгээ хийж, мэдээллээр ханагх, удирдлагын шийдвэр гаргах үндэслэлийг хангах хууль тогтоомж бодлого хөтөлбөр төлөвлөгөө төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх үр дүн үнэлгээ өгөх

3.28.14. Албан тушаалын ажлын байрнытодорхойлолтод тусгасан ажил үүрэг

3.29. Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлын чиг үүрэг

3.29.1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-эмнэлзүйн сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах

3.29.2. Их сургуулийн эмнэлэг үүсгэн зохион байгуулан, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, боловсронгуй болгох

3.29.3. Их сургуулийн эмнэлэгийн тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавийг сайжруулах, төсөл боловсруулах хэрэгжүүлэх

3.29.4. Бааз болон түнш эмнэлэгүүдтэй хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх, гэрээ хэлэлцээрийг байгуулах, үйл ажиллагааг удирдлагаар хангах, үр дүнд хүрэх

3.29.5. Мэргэжил дээшлүүлэх инстутын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах

3.29.6. Эмнэлзүйн ажлын шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, хяналт тавих

3.29.7. Иргэдийн боловсрол соёлын түвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх

3.30. Бүрэлдэхүүн салбар сургуулийн захирл, деканы чиг үүрэг

3.30.1. ЭМШУИС-ийн бүрэлдэхүүн салбар сургуулийн захирлаар докторын зэрэгтэй тухайн салбарыг тэргүүлэх мэргэжилтэнийг ажиллуулах ба холбогдох хууль дүрмийг үндэслэн захирлын тушаалаар томилох, ажлаас чөлөөлөх

3.30.2. Бүрэлдэхүүн салбар сургуулийн захирлыг 5 жилийн хугацаагар ЭМШУИС-ийн захирал томилох ба улираан томилж болно.

3.30.3. Бүрэлдэхүүн салбар сургуулийн захирал нь томилолтын хугацаа дуусаахд ажлын үр дүнгээ үнэлүүлнэ.
Бүрэлдэхүүн салбар сургуулийн захирал нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн ажилаа үнэлээгүй бол хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно.

3.30.4. ЭМШУИС-ийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ эрүүл мэндийн үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах удирдлагад асуудал дэвшүүлэх хяналт тавих

3.30.5. Бүрэлдэхүүн, салбар сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагааны талаарх холбогдох хууль дүрэм журам төрийн захиргааны төв байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих

3.30.6. Төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараахь сургалтийн төлөвлөгөө хөтөлбөр стандартыг холбогдох мэргэжлийн талаар боловсруулж, шинэчлэн сайжруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих

3.30.7. Сургуулийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулан мэргэжлийн чиглэлээр сургалт болон эрдэм шинжилгээний ажил явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангаж хяналт тавих

3.30.8. Сургуулийнхаа тэнхимийн эрхлэгч, багш нарынхаа сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах

3.30.9. Сургуулийн бүрэлдэхүүнд багтах судалгааны төв, лаборторийн үйл ажиллагаанд чиглэл өгөх, хангамж үйлчилгээг зохион байгуулах хяналт тавих

3.30.10. Хувиарлагдсан төсөв, орлогыг захиран зарцуулах гүйцэтгэлийг гаргах

3.30.11. Санхүү няглан бодох бүртгэл, багшлах бүрэлдэхүүн ажиллагсадын статистикийн мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах

3.30.12. Сургуулийнхаа хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, харуул хамгаалалт, сахилга дэг журманд хяналт тавих

3.30.13. ЭМШУИС-ийн захиралтай бүрэлдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хамт олонд жил бүр тайлагнах

3.30.14. Тухайн салбарын сургалтыг чанрын өндөр түвшинд зохион байгуулахад өөрийн биеэр оролцон жилд 3 хүртэлх кредит цагийн ачаалал биелүүлэх

3.30.15. Мэргэжлийн эрдэмтэн, мэргэдийг сургалтанд татан оруулах, сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны түвшинг ахиулах тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх

3.30.16. Төгсөгчдийг ажлын байраар хангах ажилд дэмжлэг үзүүлэх

3.30.17. Сургуулийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлох

3.30.18. Багш, судлаач, оюутанд судалгааны ажил эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах

3.30.19. Багш нарын эрдэм шинжилгээний ажил хийх, эрдмийн зэрэг хамгаалахад нь хохих журмын дагуу хөнгөлөлт үзүүлэх

3.30.20. Шагнах, урамшуулах, тэтгэлэгэ, тэтгэмж олгох, зэмлэл шийтгэл хүлээлгэхэд санал өгөх тодорхойлолт гаргах

3.30.21. Хичээллэлт шалгалтын явцад хяналт тавих гарсан зөрчилийг арилгах

3.30.22. Тэнхимийн эрхлэгчидийн ажлыг улирал бүр дүгнэж, тэдний ажилд үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцох

3.30.23. Дотоод гадаадын сургууль болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх

3.30.24. Багш ажиллагсадын мэргэжил мэдлэгийг тогтвортой дээшлүүлэх, ажлыг зохион байгуулах талаар идэвхи санаачлагатай ажиллаж, гадаадад суралцуулах, хурал семинарт оролцуулахад дэмжлэг үзүүлэх

3.30.25. Бүрэлдэхүүн салбар сургуулиудын сзахирал нь тэнхимийн эрхлэгчидийн зөвлөгөөнийг 2 долоо хоногт 1-с доошгүй удаа хийж сургуулийнхаа сургалт эрдэм шинжилгээний болон бусад ажлын талаар хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгч, тэдний санал бодлыг сонсож зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах

Дөрөв. Сургуулийн сургалтын үйл ажиллагаа

4.1. ЭМШУИС-ийн эрхлэх сургалт нь өдрийн, зайн, эчнээ гэсэн хэлбэртэй байна. Сургууль нь үндсэн сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол нөхөн эзэмшигчидэд зориулан бэлтгэл болон богино хугацааны тусгай сургалтыг зохион байгуулна.

4.2. Боловсрол эзэмшүүлэх сургалт нь мэргэжлийн чиглэл, сургалтын түвштн бүрээр зохих стандартыг үндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө хичээлийн хөтөлбөр, хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсөнөөр сургуулийн захирал батална.

4.3. Сургалтын төлөвлөгөө болон хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, батлах тэдгээрт өөрчлөлт оруулахад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байууллагаас баталсан журмыг баримтална. Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг стандартыг мөрдөнө.

4.4. Их сургууль коллежийн өдрийн сургалтын хичээлийн жил 9дүгээр сарын 1ний өдөр эхэлнэ.

4.5. Боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалт эрхлэх нийтлэг журмыг баримтална.

4.6. Эмнэлзүйн болон бусад төрлийн дадлагын хичээл нь үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно. Суралцагчид суралцах хугацаандаа дадлагын хичээлийг сургуулийн лабортори, кабинет, эрдэм шинжилгээний болон эмнэлэг, үйлчилгээний байгууллагад тусгайлан томилогдсон багш удирдагчын удирдлага дор гүйцэтгэн, дадлагын хөтөлбөр дүрмийгэрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална.

4.7. Суралцагчидын мэдлэг чадварыг үнэлэхдээ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг үндэслэн боловсруулж сургуулийн эрдмийн зөлөл хэлэлцэн баталсан журмын дагуу дүгнэнэ.

4.8. Суралцагч элсүүлэхэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журмыг баримтална.

4.9. Сургууль нь төгсөгчиддөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу диплом олгоно.

4.10. Сургууль нь суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр гаргаж өгнө.

Тав. Сургуулийн багш бусад ажилтан

5.1. Багш ажилтан нь Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн тогтоомжийн дагуу тухайн албан тушаал(ажлын байрны тодорхйлолт) хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Уг гэрээнд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах нөхцөл, ажлын цаг, давхар, нэмэлт болон сургуулиас гадуур ажил эрхлэх журам, хариуцах эд хөрөнгө, хүлээх хариуцлага, тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой тусгасан байна.

5.2. ЭМШУИС-ийн орон тооны багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлтэй байна. Сургуулийн багшийн албан тушаалийн нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтооно.

5.3. ЭМШУИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан нар тухайн салбараар мэргэшсэн магистраас доошгүй зэрэгтэй байна.

5.4. Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш сонгож авна. Сонгон шалгаруулалтын журмыг захирал батална. Мэргэжлийн салбартаа тэргүүлэх эрдэмтнийг урилгаар авч ажиллуулж болно.

5.5. Сургуулийн багш дараах эрх эдэлнэ.

5.5.1. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө,ширээ,сандал, интернетэд холбогдсон компьютер,бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг )-р хангуулах.

5.5.2. Их сургуулийн редакцийн зөвлөлөөс баталсан шинжлэх ухааны дэвшилтэт арга барил,боловсролын стандартад нийцсэн ном ,сурах бичиг, сургалтын хэрэглэгдхүүнийг сонгон хэрэглэх.

5.5.3. Суралцагчид зөвлөгөө өгөх,шаардлага тавих, суралцагчийн мэдлэг чадвар, дадалыг, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд үнэлгээ тодорхойлолт өгөх.

5.5.4. Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах.

5.5.5. Судалгаа шинжилгээний ажил хийх ,мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах.

5.5.6. Сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох ,мэргэжлийн нийгэмлэг, сонгуульт үүрэг гүйцэтгэх.

5.5.7. Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж,хөнгөлөлт эдлэх.

5.5.8. Бүтээлийн чөлөө авах.

5.5.9. Хууль тогтоомжид заасан бусад эрх.

5.6. Багш дараах үүрэгтэй.

5.6.1. Хуваарьт хичээлийг төлвөлсөн цагт нь тасмралтгүй, чанартай хөтлөн явуулж, боловсролын стандартыг хэрэгжүүлэх.

5.6.2. Багш нь болоюсролын үйлчилгээг үзүүлэгчийн хувьд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж сайн байхаар хичээл сургалтыг зохион байгуулна.

5.6.3. Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахигч,эрдэмтэн багш хүн байх.

5.6.4. Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвөлгөө, чиглэл өгч удирдах.

5.6.5. Онолын мэдлэг, заах арга,ур чадвараа дээшлүүлэх.

5.6.6. Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтггэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх,нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах.

5.6.7. Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.

5.6.8. Суралцагчийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарал тавих.

5.6.9. Эрдэм шинжилгээ,судалгааны ажлыг эрхлэн явуулах, үр дүнг нь практикт нэвтрүүлэх.

5.6.10. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

5.7. Багшийн гүйцэтгэх сургалт,судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачаалал, түүнийг тооцох журмыг сургуулийн захиргаа болон эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтооно.

5.8. Сургууль нь багшийн ажлыг дүгнэх журамтай байна. Энэхүү журамд багшийн ажлыг дүгнэх шалгуур, үзүүлэлтүүд, дүгнэх хугацаа, зохион байгуулах журамыг тодорхой тусгасан байна.

5.9. Захиргаа аж ахуй, инженер-техникийн, үйлдвэрлэлийн сургалт, судалгааны туслах ажилтан болон бусад ажилтны эрх үүргийг Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлно. Багш ажилтны "хөдөлмөрийн харилцаа" нь захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зохицуулагдана.

Зургаа. Суралцагч

6.1. ЭМШУИС нь Монгол улсын болон гадаадын иргэдийг яс үндэс, гарал үүсэл, хүйс, шашин, шүтлэг, нийгмийн байдлыг харгалзахгүйгээр зохих хууль тогтоомжийн дагуу элсүүлэн суралцуулна.

6.2. Оюутан, магистрант, докторант (цаашид "суралцагчид" гэнэ)-ыг элсүүлэх, саргах, төгсгөх, асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн их сургуулийн захиралын баталсан журмаар зохицуулна.

6.3. Суралцагчид нь Монгол улсын боловсролын хууль болон бусад хууль тогтоомж, ЭМШУИС-ийн дүрэм, журамд заасан эрхийг эдэлж үүргийг биелүүлэхээс гадна мэдээлэлээр хангагдах,сургуулийн удирдах зөвлөлд төлөөлөлтэй байх,сургалтын төлөвлөгөөний хүрээнд хичээлийг сонгон судлах,амжилттай суралцсаны тэтгэлэг,дэмжлэг авах,өөрийн ахуй амьдрал,сургалттай холбогдох асуудлаар холбогдох байгууллагад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

6.4. Суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч захирлын тушаалаар сургуульд элссэн байх.

6.5. Сургуулиас санал болгосон хичээлээс сонгон судлах, хувийн төлөвлөгөө гаргах, зөвөлгөө чиглэл авах, суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх.

6.6. Сургууль багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шаардлага тавих.

6.7. ЭМШУИС-ийн сургалт төлбөртэй байх ба суралцагчид зохих хууль тогтоомжид заасны дагуу тусламж, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх.

6.8. Сургалтын төлбөрийн зарцуулалт, эд хөрөнгө, ашиглалтын талаар мэдээлэл авах, санал тавих.

6.9. Эрдэм судлалын ажил хурал зөвөлгөөнд оролцох.

6.10. Бүтээлээ хэвлэн нийтлүүлэх.

6.11. Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд өөрөө болон төлөөлөн оролцох.

6.12. Докторант, магистрант нь оюутанд мэргэжлийн зөвөлгөө өгөх түүний судалгааны болон дадлагын ажилыг удирдах.

6.13. Хууль тогтоомжид заасан бусад эрх

6.14. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалтанд бүрэн оролцож зохих үнэлгээг авч шаардлага хангасан нөхцөлд дэвшин суралцах.

6.15. Багшаас тавьсан шаардлага өгсөн үүрэг даалагаврыг биелүүлэх

6.16. Бие дааж суралцах

6.17. Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх.

6.18. Сургуулийн дүрэм дотоод журмыг хүндэтгэн сахих.

6.19. Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх.

6.20. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг

6.21. Суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох,түүний сургалтын төлбөр болон хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг холбогдох журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ.

6.22. Суралцагч нь өөр сургуульд шилжин сурч болно. Ийнхүү шилжин сурхад түүний багц цагийг хүлээн зөвшөөрөх журмыг тухайн сургууль тогтооно. Суралцагчийн суралцаж байсан сургууль нь түүнд зохих тодорхойлолт, лавлагаа, бичиг баримтыг гаргаж өгнө.

6.23. Суралцагч ЭМШУИС-ийн дүрэм, журамын хүрээнд өөр сургуулиас багц цаг авч болно.

Долоо. Сургуулийн эдийн засаг

7.1. Сургууль санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, ажилчид суралцагчдийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоо боловсролын хуулийн дагуу захиран зарцуулах эрхийг сургуулийн захирал эдэлнэ.

7.2. Сургууль үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн хөрөнгө болонтухайн сургуулийн үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашиглан зарцуулах үүрэгтэй.

7.3. Төрийн өмчийн сургуулийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

7.3.1. Улсын төсвийн хөрөнгө

7.3.2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт

7.3.3. Сургалтын төлбөр

7.3.4. Аж ахуйн үйл ажиллагааны орлого

7.3.5. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив

7.3.6. Зээл тусламж

7.3.7. Бусад эх үүсвэр

7.4. ЭМШУИС нь үүсгэн байгуулагчаас нийлүүлсэн болон үйл ажиллагааныхаа явцад бий болгосон хөрөнгийг сургуулийн үндсэн зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу зарцуулна.

7.5. ЭМШУИС нь багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагааны орлогыг захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу захиран зарцуулна.

7.6. ЭМШУИС-ийн дэргэд олон нийтийн үүсгэл санаачлаар ЭМШУИС-ийн хөгжлийг дэмжих сан байгуулж болно.

7.7. Сургууль нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын болон санхүүгийн хяналтын эрх бүхий байгууллагаар хяналт үнэлгээ хийлгэж дүнг ил тод мэдээлж байна.

Найм. Дүрэмд нэмэлт, өөрчлөлторуулах ба хүчин төгөлдөр болох

8.1. ЭМШУИС-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл болон захиргааны зөвлөлийн гишүүд, түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно.

8.2. ЭМШУИС-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.